БЗД-ийн дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс “Ковид-19” цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна. Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулдаг байгаа юм. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон. Тиймээс өнөөдөр /2021.04.09/ Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр боллоо. Тухайлбал АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг Улсын … Continue reading БЗД-ийн дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй